АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ

САЛБАР АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Шүүхийн тамгын газрын архиваас лавлагаа, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна.

Архивын лавлагаа, хуулбар олгохдоо дараах баримт бичгийг үндэслэн олгоно.Үүнд:

1.    Иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг

2.    Байгууллага, хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны биеийн байцаалт/ өмгөөлөгчөөс шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэх, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар /

3.    Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт авч ирнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн А/08 тоот тушаалаар батлагдсан шүүхийн архивын үйлчилгээний хураамжийг Төрийн сан: 100900005001 дансанд тушаана. Хүлээн авагч: /Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба/