Өргөдөл, гомдол гаргах:
Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй.
Иргэн та шүүхийн үйл ажиллагааны талаар болон шүүхийн ажилтнуудтай холбоотой өргөдөл, гомдлоо http://www.court.gs.gov.mn/ цахим хаягаарболон Шүүхийн тамгын газрын даргад хандаж гаргана уу.
Таны өргөдөл гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлэж хариуг хүргүүлнэ.
Өргөдөл, гомдолд тавигдах шаардлага
- Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
Өргөдөл гомдолд дурьдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна.