ПРОЦЕССЫН ХУРААНГУЙ

ХЭРГИЙН ТАЛААР ХАРИЛЦАН ЭСРЭГ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ НЭГ ӨМГӨӨЛӨГЧ ӨМГӨӨЛЖ БОЛОХГҮЙ

Говьсүмбэр аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.209-ний өдрийн магадлал №11

Шүүхийн процессын тойм No1, 2023.01.20

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Анхан шатны шүүх өсвөр насны яллагдагч  … нарыг хэргийн талаар эсрэг сонирхолтой байхад нэг өмгөөлөгч оролцуулсан нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.

Прокурор: яллагдагч …-г өөр өмгөөлөгчөөр хангаж , өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулсан, өмгөөлөгч санал, хүсэлт гаргаагүй учир хууль зөрчөөгүй гэжээ.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 10.8 дугаар зүилийн 2 дахь хэсэгт “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн,яллагдагч, шүүгдэгч, хуулийн этгээдийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй “ гэж тусгажээ.

Прокурорын  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.

            Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны

Ерөнхий  шүүгч Г.Тэгшсуурь