ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ БИЧГЭЭР БАЙГУУЛААГҮЙ Ч ЗЭЭЛДЭГЧ ЗӨВШӨӨРСӨН БОЛ ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТӨЛСӨН ГЭЖ ҮЗНЭ

Шийдвэрийн огноо, дугаар: 2023.01.17-ны өдрийн 134/ШШ2023/00026

      Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

      Тойм: 2023.04.06, шийдвэр-4,

      Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Нэхэмжлэгч А нь үндсэн зээл 4,500,000 төгрөг, хүү 1,200,000 төгрөг, 5 төлөгний 525,000 төгрөг, нийт 6,225,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Б нь  4,500,000 төгрөгийг нэг доор зээлээгүй. 525,000 төгрөгний 5 төлөгний талаар баримт байхгүй, бичгээр гэрээ байгуулаагүй учраас хүү төлөхгүй гэж маргасан.

Хариуцагч нь зээл, зээлийн хүүд нийт 4,125,000 төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсон бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү тооцож авах эрхгүй хэдий ч маргаан үүсэхээс өмнө зээлдэгч хүүг зөвшөөрч төлсөн бол зээлийн хүү төлсөн гэж үздэг.

Иймд, шүүх хариуцагчаас 2,475,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3,750,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/124640?daterange=2022-01-01%20-%202023-01-10&id=1&court_cat=1&bb=1

  Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Магадлал: Огноо 2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 216/МА2023/00001

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Магадлалыг бүтнээр нь харах холбоос: https://shuukh.mn/single_case/26762?daterange=2023-01-01%20-%202023-04-20&id=2&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа