НЭХЭМЖЛЭГЧИЙН ХҮСЭЛТЭЭР ХАРИУЦАГЧИЙГ СОЛЬЖ БОЛНО

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.03.20-ны өдрийн №134/ШЗ2022/00271,

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тойм: 2023.04.07, процесс №3

Нэхэмжлэгч Алимаа нь хариуцагч Батад холбогдуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, тоот хаягт байршилтай, бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалтай м2 талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өвийг хүлээн авахыг даалгах, хүлээн авсан өвөөс 30 00 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Алимаа нь, хариуцагч Бат хэргийн жинхэнэ хариуцагч биш байх тул хариуцагчийг Доржоор солих хүсэлтийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр хариуцагч солих хүсэлтийг гаргасан тул шүүх, хариуцагч Батыг хариуцагч Доржоор солих хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа