АЖИЛ ОЛГОГЧООС ГЭМ ХОРЫН ХОХИРОЛ ШААРДСАН ХЭРЭГТ АЖИЛТНЫГ ОРОЛЦУУЛАХ НЬ ЗӨВ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.06.14-ний өдрийн №134/ШЗ2023/00547,

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тойм: 2023.06.15, процесс №5,

Нэхэмжлэгч Хуяг нь “Д” компаниас гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Бат гуравдагч этгээдээр оролцохоор хүсэлт гаргасан байна.

Шүүх, Батыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах нь зөв гэж  үзэж захирамж гаргасан.

Учир нь, нэхэмжлэгч Хуяг нь хариуцагч “Д” компанийн ажилтан Батын буруутай үйлдлийн улмаас надад хохирол учирсан гэж нэхэмжлэлдээ бичсэн байх тул уг асуудлыг шийдэхэд Батын эрх ашиг хөндөгдөнө гэж үзсэн болно.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг