ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БОЛ АЛБАДАН ГҮЙЦЭТГЭНЭ

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.05.29-ны өдрийн №134/ШЗ2023/00502,

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тойм: 2023.06.05, процесс №4,

Төлбөр авагч А нь шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан.

Эвлэрлийн гэрээгээр уригдагч тал С нь зээлийн гэрээний үүрэг 450,000 төгрөгийг өргөдөл гаргагч А-д төлөх үндэслэлтэй болохыг хүлээн зөвшөөрч, 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсоныг шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.

Гэвч тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөөгүй учраас А нь төлбөрийг албадан гаргуулахаар хүсэлт гаргасан тул шүүгч захирамж гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх баримт бичгийг хүргүүлсэн.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг