ЖОЛООЧ УХРАХ ҮЙЛДЭЛ ХИЙХДЭЭ БУСДЫН АВТОМАШИНД ХОХИРОЛ УЧРУУЛСАН

Шийдвэрийн огноо, дугаар: 2023.03.15-ны өдрийн 134/ШШ2023/00072

      Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

      Тойм: 2023.06.09, шийдвэр-5,

      Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Нэхэмжлэгч Туяа нь, автомашинд учруулсан хохирол 1,413,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Болд нь автомашины гэрэл авч өгсөн, замын зардал 300,000 төгрөг төлнө, бусдыг нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Болд нь автомашин жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон байна. Мөн хохирлын хэмжээг үнэлгээний байгууллага тогтоосон.

Хоёр тал, хариуцагчийн авч өгсөн гэрлийн үнэлгээн дээр маргасан бөгөөд шүүх, хариуцагчийн 100 хувийн буруутай үйлдлээс эд хөрөнгийн хохирол учирсан байх тул нэхэмжлэгчийн үнэлгээгээр тооцож, хариуцагчаас 663,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/125940?daterange=2023-01-01%20-%202023-06-14&id=1&court_cat=1&bb=1

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Магадлал: Огноо 2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 216/МА2023/00004

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Магадлалыг бүтнээр нь харах холбоос:

https://shuukh.mn/single_case/27352?start_date=&end_date=&id=2&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг