БАНКИЙГ ИЛҮҮ МӨНГӨ АВСАН ГЭЖ ҮЗЭХГҮЙ

Шийдвэрийн огноо, дугаар: 2023.03.10-ны өдрийн 134/ШШ2023/00061

      Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

      Тойм: 2023.06.14, шийдвэр-6,

      Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Нэхэмжлэгч Д нь, би шүүхийн шийдвэрээр Б, А нарын зээлийн төлбөрт 29,400,000 төгрөгийг төлөх байтал банк хүч түрэмгийлэн 47,486,055 төгрөгийг хууль бусаар авсан тул илүү суутгасан 18,086,055 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч банк, Д өөрөө гарын үсэг зурж мөнгө шилжүүлсэн. Бид харилцагчийн данснаас зээлийн төлбөрийг суутган аваагүй гэж тайлбар гаргасан.

Б, А нар зээлийн төлбөрөө төлөхгүй бол барьцаалуулагч болох Д-ын үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн төлбөрийг төлүүлэх тухай маргааныг шүүх өмнө нь шийдвэрлэсэн байна.

Б, А нар зээлээ төлөөгүй учир Д нь байраа худалдаж, түүний дансанд орсон мөнгөнөөс банк, бүх зээлийг төлүүлсэн.

Шүүх, үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна гэж хуульчилсан байх тул банкийг илүү мөнгө авсан гэж үзэхгүй гэж шийдвэрлэсэн.

  Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/125941?daterange=2023-01-01%20-%202023-06-14&id=1&court_cat=1&bb=1

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

Магадлал: Огноо 2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 216/МА2023/00003

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Магадлалыг бүтнээр нь харах холбоос:

https://shuukh.mn/single_case/27198?start_date=&end_date=&id=2&court_cat=1&bb=1

Тойм бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг