Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.209-ний өдрийн магадлал №11
Шүүхийн процессын тойм No1, 2023.01.20
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Анхан шатны шүүх өсвөр насны яллагдагч … нарыг хэргийн талаар эсрэг сонирхолтой байхад нэг өмгөөлөгч оролцуулсан нь хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
Прокурор: яллагдагч …-г өөр өмгөөлөгчөөр хангаж , өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулсан, өмгөөлөгч санал, хүсэлт гаргаагүй учир хууль зөрчөөгүй гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүилийн 2 дахь хэсэгт “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой хэд хэдэн сэжигтэн,яллагдагч, шүүгдэгч, хуулийн этгээдийг нэг өмгөөлөгч өмгөөлж болохгүй “ гэж тусгажээ.
Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны
Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь