ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛД ГОМДОЛ ГАРГАХ ЖУРАМ

 ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛД ГОМДОЛ ГАРГАХ ЖУРАМ

Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд нь шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон Шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзвэл гомдлоо Монгол Улсын шүүхийн ёс зүйн хороонд гаргах эрхтэй.

Шүүгчийн ёс зүйн зөрчил гэж юу вэ?

Монгол Улсын Хуульдын Холбооны Шүүгчдийн хорооноос 2014 оны 02 дугаар 28-ны өдөр шинэчлэн баталсан ” Шүүгчийн ёс зүйн дүрэм “-д тодорхойлсноор Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон шүүгчийн ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар дадлага туршлагатай холбоотой алдаа нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй болно.

Шүүхийн ёс зүйн хороонд ямар гомдол харьяалах вэ?

Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэнэ.

Шүүхийн ёс зүйн хороонд гаргах гомдол дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Шүүгч Монгол Улсын хууль, шүүгчийн ёс зүйн дүрмэнд заасан ямар хэм хэмжээг зөрчсөн болохыг тодорхой заах;

Өөрийн нэр, оршин суугаа газрын болон шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж, гарын үсэг зурсан, нэр гаргацтай байх;

Гомдолд холбогдож буй шүүгчийн нэрийг тодорхой дурдаж, гомдлын агуулгын хүрээнд холбогдох баримтыг хавсаргах;