Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.02.03-ны өдрийн №134/ШЗ2023/00147,
Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тойм: 2023.02.07, процесс №2,
Нэхэмжлэгч Дулмаа нь нөхөр Болдтой 2009-2017 оны хооронд хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хүсэлтийн зорилгоо нөхөр маань 2022 онд нас барсан бөгөөд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө, хамтын амьдралтай байх хугацаанд төрсөн хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай байна гэж тодорхойлсон.
Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хариуцагчгүй буюу маргах хүнгүй, зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг шийдвэрлэдэг онцлогтой тул шүүх өөрийн санаачлагаар хүсэлтэд дурдсан үйл баримтыг тогтоох нотлох баримтуудыг бүрдүүлдэг.
Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, Дулмаа, Болд нар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 оны/-д “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдөл хамтран гаргаж, тодорхой баримтуудыг хавсаргахаар заасан
Шүүх хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг шийдвэрлэхэд Дулмаа, Болд нарын гэрлэлтээ бүртгүүлэхдээ хамтран гаргасан өргөдлийг авч үзэх шаардлагатай гэж үзэн Улсын бүртгэлийн байгууллагаас тухайн баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн.
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Тоймыг бэлтгэсэн: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг