Тус шүүхийн салбар хороо нь 2020 оны 09 сарын 29-ний өдөр хуралдаж салбар хорооны менежер Э.Батзул нь 2020 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан ирэх саруудад хийгдэх ажлын талаар гишүүдтэйгээ ярилцан цаашид хэрхэн төлөвлөсөн ажлаа хийж гүйцэтгэх талаар ярилцсан бөгөөд 2020 онд нийт 25 ажлын төлөвлөгөөг батлуулж ажилсанаас хагас жилийн байдлаар 15 ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд гишүүдтэй биелэлтээ тооцон цаашид хийгдэх ажлуудаа ярилцлаа.Мөн хамтын сангийн татварын хуримтлалыг гишүүдээс хураан 3 дугаар улирлын байдлаар бүрэн гүйцэд төвлөрүүлэн тушаасан талаар танилцуулан ажиллаа.
Мөн шүүхийн салбар хорооны гишүүдэд шүүхийн захиргааны ажилтнуудыгн холбооноос ирүүлсэн журмуудын төсөлд санал авах тухай журмуудыг нийт гишүүдэд нэг бүрчлэн уншин танилцуулан ажиллаж гишүүдтэй санал бодолоо солилцон ажиллаа: Үүнд:
- Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны гишүүнд буцалтгүй тусламж олгох журам
- Шүүхийн захиргааны ажилтны холбооны тэргүүний салбар хороо шалгаруулах журам
- Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны шагналын журмуудыг танилцууллаа.
Тус салбар хорооны гишүүдээс “Монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны гишүүнд буцалтгүй тусламж олгох журам”-ын төсөлд дараах 3 саналыг гишүүд гаргасан байна. Үүнд:
- Залуу гэр бүл болж байгаа шүүхийн захиргааны ажилтнууддаа байр орон сууцтай болоход тодорхой хэмжээгээх тусламж дэмжлэгийг үзүүлж байх
- Журмын 2.3-т заасан: “эхнэр,нөхөр,төрсөн хүүхэд аль нэг нас барсан бол”– нэмэлтээр өөрийн төрсөн ах,эгч,аав,ээж,эхнэр,нөхөр,төрсөн хүүхэд нь хүндээр өвчилсөн бол гэж оруулах
- Шүүхийн захиргааны ажилтан нь улсын хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээн уралдаанд амжилттай оролцсон бол тодорхой хэмжээгээр буцалтгүй тусламжийг олгох байх гэсэн саналуудыг гишүүд гаргаж байна.
Салбар хорооны гишүүд /шүүхийн захиргааны ажилтны холбооны тэргүүний салбар хороо шалгаруулах журам/, монголын шүүхийн захиргааны ажилтны холбооны шагналын журмуудад саналгүй гэв.
САЛБАР ХОРООНЫ МЕНЕЖЕР,
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН
МЭРГЭЖИЛТЭН Э.БАТЗУЛ