Монгол улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 06 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, гавьяаныхаа амралтанд гарч буй Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Гэрэлийн Тэгшсуурьт зориулсан хүндэтгэлийн хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Хүндэтгэлийн хуралдаанд:
- Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчид, тамгын газрын ажилтнууд
- Дорноговь аймгийн Эрүү, иргэн, захиргааны анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн төлөөлөл
- 3. Говьсүмбэр аймгийн хууль хяналтын байгууллагуудын удирдлагын төлөөлөл
- 4. Үе үеийн хамт ажиллаж байсан ахмад шүүгч, ажилтнуудын төлөөлөл болон гэр бүл, найз нөхөд нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.
Ахмад шүүгч Г.Тэгшсуурь нь өөрийн намтраа товч танилцуулж, Тамгын газрын дарга Д.Сувдаа Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон, ахмад шүүгчийн хэрэглэж байсан өмсгөлийг өөрт нь хадгалуулахаар гардуулж өглөө.
Шүүхийн шинэтгэлийн бодлогын хүрээнд ахмад шүүгч Г.Тэгшсуурийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг чухал байсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН Р.МӨНХБАТ