“Шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт” орон нутгийн долоон бүсэд зохион байгуулагдсан бөгөөд 5-р бүс болох Говьсүмбэр аймаг дахь сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.
Тус сургалтад Говьсүмбэр, Дорноговь, Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын нийт 36 захиргааны ажилтан хамрагдан оролцлоо. Сургагч багшаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга С.Нэргүй, Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Ц.Соёлмаа нар ажилласан.
Сургагч багш Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам нь Шүүхийн захиргааны ажилтны “Цахим сургалтын систем буюу цахим платформ”-ыг шүүхийн захиргааны ажилтнууд үйл ажиллагаанд нэвтрүүлэх өөрт хэрэгцээтэй байгаа сургалт мэдээллийг сонгон үзэх боломжийг бүрдүүлсэн талаар танилцуулгыг өгч цаашид шүүхийн захиргааны ажилтнуудад уг системийг ашиглахад анхаарах асуудал болон системийг сайжруулах боломжийн талаар мэдээлэл өгөхөөс гадна шүүхийн захиргааны ажилтны ажлын чиг үүргийн шинжилгээ хийх зорилго агуулсан талаар ойлголт мэдээллийг өгсөн.
Сургалтын сургагч багш нар дараах сэдвүүдээр тус тус сургалтыг зохион байгууллаа. Үүнд:
- Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга С.Нэргүй “Албан хэрэг хөтлөлт”, “Архивын баримт хадгалалт, хамгаалалт” сэдвүүдээр
- Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Ц.Соёлмаа “Эвлэрлийн гэрээ” сэдвээр
- “Гөү смарт тм” ХХК-ийн сургалтын систем хариуцсан мэргэжилтэн Л.Саранчимэг “Шүүхийн захиргааны ажилтны Цахим сургалтын гарын авлага, видео танилцуулга”,-аар
- Мэдээллийн технологийн газрын дарга Э.Амарсанаа, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам нар нь “Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах, Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, техник зохион байгуулалтыг хангах сэдвүүдээр
- Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Б.Батцэцэг “Шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлага”- сэдвээр сургалтыг зааж сургалтанд хамрагдсан ажилтнууд идэвхтэй оролцсон.
Мөн урилгаар Хүний эрхийн Үндэсний комиссын Говьсүмбэр аймаг дахь референт Б.Наранбаатар “Жендер ба хүний эрх”, “Жендерийн ялгаатай үнэлэмж, хэвшмэл ойлголт”, “Жендерийн тэгш байдал”, “Жендерийн ялгаварлан гадуурхалт”, “Жендерт суурилсан хүчирхийлэл”, “Хүчирхийллийн хэлбэрүүд”, “Гомдол шийдвэрлэх” сэдвүүдээр сургалт, хэлэлцүүлэг хийлээ.
Мэдээлэл бэлтгэсэн:
Үйлчилгээний хэлстийн дарга Э.Батзул