“ГЭРЭГЭ” КИОСК ТӨХӨӨРӨМЖ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Иргэдэд үйлчлэх төв”-д “ГЭРЭГЭ” киоск төхөөрөмжийг суурьлуулаад 3 жил  болж байна. Төрийн ихэнх үйлчилгээ цахимжиж байгаатай холбоотойгоор сайжруулалт хийх шаардлага тулгарч “ГЭРЭГЭ” ХХК-д хүсэлт тавьж, тухайн системийн ажиллагаанд сайжруулалт хийгдлээ. Үүнд:

  • Төрийн үйлчилгээний “ХУРДАН” системд холбогдож, төрийн үйлчилгээг шүүхээр үйлчлүүлж байгаа иргэд төдийгүй бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллага шүүхийн байрнаас төрийн бүх үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөл бүрдлээ.
  • Төхөөрөмжийн сайжруулалтын үр дүнд банкны пос машиныг сольж, тоон гарын үсэг авах боломжийг бүрдүүлэн иргэний үнэмлэх уншигч төхөөрөмж байршуулж, “Иргэдэд үйлчлэх төв”-д тухайн системийн үйлчилгээний заавар, “КИОСК” төхөөрөмжөөс авч болох бүх төрлийн үйлчилгээний талаар мэдээллийг байршууллаа.

Ингэснээр шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийг чирэгдүүлэхгүй үйлчлэх боломж бүрдлээ.

МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:

МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ МЭРГЭЖИЛТЭН Р.МӨНХБАТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *