СҮМБЭР СУМЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

2022.01.04

Говьсүмбэр аймгийн Шүүхийн Тамгын газраас 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Багийн засаг дарга нартай  хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг шүүхийн байранд зохион байгууллаа.

Уулзалтад тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Б.Наранчимэг, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Ц.Наранчимэг, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа, Үйлчилгээний хэлтсийн дарга Г.Билгүүнбаяр, шүүгчийн туслах П.Рэнцэндорж, Э.Бат-Оргил, П.Нямзаяа, бичиг хүргэгч П.Загдбазар нар оролцож, “Шүүхээс хүргүүлж буй мэдэгдэх хуудас болон Багийн засаг дарга нар тодорхойлолт гаргахдаа анхаарах асуудал”-ын талаар харилцан ярилцан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхойлж харилцан санал солилцлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *