2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан нар Говьсүмбэр аймагт ажиллаж шүүхийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, шүүгч, тамгын газрын ажилтнуудтай уулзалт хийн, тэдний санал хүсэлтийг сонсож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагаа”-ны талаар танилцуулж, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан тус Тамгын газрын ажилтнуудад Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 40 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Шүүхийн үйлчилгээний стандарт”-ын талаар мэдээлэл өглөө.



ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
