ОРОН НУТАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ӨДӨРЛӨГТ ОРОЛЦСОН ТУХАЙ  МЭДЭЭЛЭЛ

Говьсүмбэр аймгийн Музейгээс төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан өдөрлөгт Шүүхийн тамгын газрын Мэдээллийн багийн гишүүн, тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Мөнхжаргал, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Шижиртуяа нар оролцож Шүүхийн үйл ажиллагаа, Шүүхийн Иргэдэд үйлчлэх төвийн мэдээлэл, Шүүхэд хандах эрхийн талаар танилцуулж, “Соёлын өв, түүнийг хамгаалах эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

 

Тус өдөрлөгт Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн төлөөлөл, Багийн Засаг дарга нар, Байгаль хамгаалагч нар оролцлоо.

Өдөрлөгийн үеэр шүүхийн үйл ажиллагааны талаарх гарын авлага, материалыг тарааж ажиллалаа.

                 ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ АЛБА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *