2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр
Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-тай холбоотойгоор Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилтнуудад хуулийн талаарх сурталчилгаа, сургалт, мэдээллийг хүргэх сургалт амжилттай болж өндөрлөлөө.
Сургалтыг Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа нээж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн туслах Э.Бат-Оргил нь “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ыг сурталчлах чиглэлээр сургалт орж, хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөхөд анхаарах асуудлуудын хүрээнд мэдээлэл өглөө.
Уг сургалтад Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын нийт ажилтнууд идэвхитэй хамрагдаж, сонирхсон асуултад хариулт өгч ажиллаа.