Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг чирэгдүүлэхгүй, шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Гэрэгэ киоск” төхөөрөмжийг суурьлуулж, дараахь үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
- Улсын тэмдэгтийн хураамж төлөх,
- Шүүхийн архиваас лавлагаа, тодорхойлолт авах хураамж зэргийг шүүхийн иргэдэд үйлчлэх төвөөс төлөх боломжийг бүрдүүлээд байна.
Ингэснээр иргэд цаг хугацаа хэмнэх, шүүхийн үйлчилгээг иргэд олон нийтэд илүү хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна.
“Гэрэгэ киоск”-ийг 2017 оны 10 дугаар сард зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээг цахимаар авч, хураамж төлөх боломжтой юм. Тус киоскийг 2020 оноос дүүргүүдийн нийт шүүх болон шүүхийн тусгай архивын байранд байршуулан архивын лавлагаа авах төлбөр болон Улсын тэмдэгтийн хураамж төлөх зорилгоор ашиглаж ирсэн.
Мөн уг төхөөрөмжөөс дараахь үйлчилгээнүүдийг авах боломжтой. Үүнд:
- Төрийн бусад үйлчилгээ
- Машины үйлчилгээ
- Санхүүгийн үйлчилгээ
- Утасны үйлчилгээ
- Эмнэлгийн үйлчилгээ
- Бусад үйлчилгээний төлбөрийг төлж болно.