Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 287 дугаар тогтоолоор Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар Д.Мөнх-Эрдэнэ томилогдлоо.

2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд Д.Мөнх-Эрдэнийг нийт шүүгч нар болон Шүүхийн тамгын газрын хамт олонд танилцуулан, ажлыг нь хүлээлцүүлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Д.Мөнх-Эрдэнэ нь орон нутгийн төрийн захиргааны  байгууллагад тасралтгүй 22 жил, үүнээс төрийн захиргааны удирдах албан тушаалд 19 дэх жилдээ ажиллаж байна.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР