Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газар нь Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас санаачлан зохион байгуулсан “Иргэдийн эрх зүйн боловсролд” нээлттэй өдөрлөгт 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр оролцож иргэдэд мэдээлэл хүргэж ажиллалаа.
Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, 1 иргэнээс нэхэмжлэл хүлээн авч, 51 иргэнд 5 төрлийн гарын авлага тараан, шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулга авч ажиллалаа.
ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР