ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХҮҮД, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах, Н.Мөнгөнцэцэг,  Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Билгүнзаяа нарын ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд ажиллалаа. Ажлын хэсгийн гишүүд тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнуудтай уулзалт хийж Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, шинээр батлагдсан дүрэм журам цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг хүргэж санал бодлыг нь сонсож ярилцав. Мөн шүүхийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа болон ажиллах орчин нөхцөлтэй танилцлаа.

Тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа нь шүүхийн үйл ажиллагаа, шүүн таслах ажиллагааны мэдээ, санхүү, хэргийн хөдөлгөөний талаар танилцуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын тулгамдаж буй асуудлаар гишүүдэд танилцуулга хийж, санал хүсэлтээ илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *