Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 34, 120, 147, 183, 186 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 7, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 2, нийт 11 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд, хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтын бүртгэл 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдах бөгөөд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр https://selection.judges.mn/ цахим системээр, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээн авна.
Холбоо барих утасны дугаар: 77104949-64
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА