Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газраас Олон улсын ахмадын баярыг угтан Шүүхийн ахмадын салбар зөвлөлтэйгөө хамтран ажиллах 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Ахмадаа сонсъё” ахмад, дунд залуу 3 үеийн уулзалт арга хэмжээг зохион байгууллаа.  Уг арга хэмжээнд тус байгууллагаас гавьяаны амралтад гарсан болон ажиллаж байсан ахмад шүүгчид оролцсон бөгөөд ахмад Ерөнхий шүүгч Г.Лхагвамаа дунд болон залуу үеийн төлөөлөл болсон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад ажлын арга барил, туршлагаасаа хуваалцан сургааль зөвлөгөө хайрлалаа

Тус арга хэмжээнд урилгаар аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл оролцож, мэндчилгээ дэвшүүлэн зарим ахмадуудад шагнал гардууллаа.

 

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *