Эх хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2025 оноос Төрийн албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр эрхлэн явуулж байгаатай холбоотойгоор шүүгч нар болон шүүхийн тамгын газрын албан хаагчдыг “Олон ертөнц сургалтын төв”-тэй хамтран ажиллаж МУ-ын зөвлөх багш Э.Олонцэцэгийн “Үндэсний бичиг”-ийн анхан шатны нэг сарын танхимын сургалтад хамрууллаа.
Сургалтын үр дүнг шалгалтаар баталгаажуулан хангалттай үнэлгээ авсан албан хаагчдад чадамжийн гэрчилгээ олгосон бөгөөд уг сургалтаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд үндэсний бичгээр унших, цахим орчинд бичиж боловсруулах ур чадварыг дээшлүүлсэн ач холбогдол бүхий сургалт боллоо.


