Ахмад настны  тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Шүүхийн Ахмадын холбооны салбар зөвлөлтэйгөө хамтран ахмад үеийн ажлын арга, туршлагыг залуу үед өвлүүлэн үлдээх, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Аймгийн  Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран ахмад настны зөвлөх үйлчилгээний төслийг хэрэгжүүллээ.

 

Уг арга хэмжээний хүрээнд Шүүхийн захиргааны ахмад ажилтан, судлаач, хууль зүйн ухааны магистр Д.Сувдаа тус шүүхийн албан хаагчдад иргэдийн санаа бодлыг сонсож шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүхийн нээлттэй ил тод байдлыг хангах талаар зөвлөгөө өгч, “Хувь хүний хөгжил, түүнийг тодорхойлох арга замууд” сэдвээр өөрийн амьдралын сургамжтай холбон илтгэл тавьж ярилцлага зохион байгуулсанаас гадна залуу мэргэжилтнүүдэд ажлын байран дээр нь зөвлөгөө өгч, арга туршлагаасаа хуваалцах ажлыг зохион байгууллаа.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *