Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны А/116, 65 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэстэй 2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилт,  2026 онд хамтран ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн батлах  зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулав.

Уулзалтад Шүүхийн тамгын газрын удирдлагууд, Говсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн  НХЖХОНАБХТасгийн дарга, ахлах байцаагч, шүүхийн харуулын цагдаа нар оролцсон  бөгөөд тус уулзалтын хүрээнд  шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас 2025 онд авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний тайланг танилцуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр гаргасан саналыг сонсон 2026 онд анхаарах зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн  байна.

 

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *