Шүүхийн Тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар 2026-2027 оны хооронд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллахаар цахим системээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдон баталгаажсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд” зориулсан сургалтыг Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдад 2026 оны 3 дугаар сарын 24-25, 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Уг сургалтаар 52 иргэнд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол, иргэдийн төлөөлөгч сонгох ажиллагаа, эрх, үүрэг, иргэдийн төлөөлөгчид хөлс олгох, тангараг өргөх журмын талаар танилцуулж, мөн иргэдийн төлөөлөгчийн нөлөөллийн мэдүүлэг болон санал дүгнэлт хэрхэн бичих заавар, зөвлөгөө өгч, холбогдох гарын авлагыг тарааж ажилласан байна.


ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
