Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 94 дүгээр зарлигаар Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Гэрэлийн Тэгшсуурь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа шагналыг гардуулан өгч шүүхийн хамт олон ажлын амжилт хүсэн ерөөлөө.