2022.05.01
Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс жил бүр зохион байгуулдаг иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх “Хуульчдын Про Боно-2022” өдөрлөгт Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газрын албан хаагчид оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч, 38 иргэнд гарын авлага тарааж ажиллаа.