Skip to content
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 259 дүгээр тогтоолын дагуу Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Истана маркийн автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана . Дуудлага худалдаа 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын байранд явагдана.
Дуудлага худалдаанд оролцохыг хүсэгчид дараахь материалыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт,
2. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт,
3. Дэнчин /Доод үнийн дүнгийн 25%/ төлсөн баримт,
4. Дуудлага худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулах бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл зэргийг бүрдүүлэн Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн Тамгын газарт байрлуулсан хайрцагт 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагаас өмнө хийсэн байна.
Худалдах автомашиныг үзэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 70543129, 70543106, 89938285 дугаараар холбогдож авна уу.
Автомашины нэр, улсын дугаар болон хөдөлгүүр, арлын дугаар– Истана маркийн 18-16 ГСА, 2874сс, KPDGBDH81YP102822
Үйлдвэрлэсэн, ашиглалтад орсон он- 2000/2008
Нийт гүйлт- 306,993.00
Худалдаалах доод үнэ- 900.000