Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Хэлэлцүүлэг зохион байгуллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 3-р сарын 02, Баасан гариг, 09:30

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсээс 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Хулгайлах гэмт хэргийг шалган шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг тус аймгийн Шүүх, Прокурорын газартай хамтран зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувдаа “Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх”-ийн 2017 онд шийдвэрлэгдсэн хулгайн гэмт хэргийн тоймыг танилцуулж, дүгнэлт хийн ярилцлаа.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 3-р сарын 02, Баасан гариг, 09:40
 
Говьсүмбэр аймагт эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах өргөдөл бүртгэх тухай PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 3-р сарын 01, Пүрэв гариг, 01:07

Говьсүмбэр аймагт эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах өргөдөл бүртгэх тухай

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх орон тооны эвлэрүүлэн зуучлагчийн 1 сул орон тоо гарсан тул уг ажлын байрыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.

Иймд дээрх ажлын байранд ажиллах хүсэлтэй эвлэрүүлэн зуучлагчид өргөдөлөө Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

1. Өргөдөл

2. Төрийн албан хаагчийн анкет

3. Иргэний үнэмлэхний хуулбар

4. Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар

5. Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээний хуулбар

6. 3x4 зураг 3 ширхэг

Өргөдөл авах хугацаа:

2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 16-ны өдрийн 08.30-17.30 цаг хүртэл

Өргөдөл авах газар:

1.Улаанбаатар хотод- Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны № 202 -т өрөөнд 2018 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 16-ны өдрийн дотор референт Р.Ичинхорлоо

Холбоо барих утас: 70007028, 99900498

2.Говьсүмбэр аймаг дахь шүүхийн Тамгын газрын байрны №303 тоот өрөө Шүүхийн тамгын газрын дарга Д.Сувдаа нарт тус тус авчирч өгнө үү.

Холбоо барих утас: 70543129, 99011531

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 3-р сарын 01, Пүрэв гариг, 01:12
 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 2-р сарын 23, Баасан гариг, 05:09

Сургалт зохион байгууллаа

Тус Шүүхийн Мэдээлэл лавлагааны албаны 2018 онд аймгийн хэмжээнд иргэд байгууллагуудад сургалт мэдээлэл хийх төлөвлөгөөний дагуу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь “Онцгой байдлын газрын хүсэлтээр “Эрүүгийн хууль”, Зөрчлийн тухай хууль”-иар сургалт зохион байгууллаа.

Уг сургалтыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Нандинчулуун, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Анхбаяр нар зохион байгууллаа. Уг сургалтанд нийт 30 албан хаагч оролцлоо.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 2-р сарын 23, Баасан гариг, 05:14
 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 2-р сарын 23, Баасан гариг, 04:15

Сургалт зохион байгууллаа

Тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Нээлттэй хорих-425 дугаар анги”-ийн хүсэлтээр 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлага”, “Байгууллагын соёл” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Уг сургалтыг Говьсүмбэр аймг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд, Дотоод ажил Зохион байгуулалт хэлтсийн мэргэжилтэн Г.Билгүүнбаяр нар зохион байгуулж явууллаа. Уг сургалтанд нийт 30 албан хаагч оролцлоо.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 2-р сарын 23, Баасан гариг, 05:08
 
Хэргийн хөдөлгөөнийг удирдах нь сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 2-р сарын 08, Пүрэв гариг, 07:32

2018 оныг “Хэргийн хөдөлгөөнд ахиц гаргах жил” болгосонтой холбогдуулан тус шүүхийн Тамгын газраас Эрүү, Иргэн, Захиргааны хэрэгт “Хэргийн хөдөлгөөнийг удирдах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр зохион байгуулагдлаа.

Уг хэлэлцүүлэг нь хэргийн хөдөлгөөнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөв хэрэглэж хэвших, хэргийн хөдөлгөөний удирдлагыг боловсронгуй болгох хэргийн хөдөлгөөний үйл явцад шүүгч, шүүгчийн туслах болон бусад ажилтнуудын оролцоог тодорхойлох зорилгоор амжилттай зохион байгуулж дууслаа.

Хэлэлцүүлгийг Шүүхийн Тамгын газрын дарга Д.Сувд нээж “Хэргийн хөдөлгөөний удирдлага, ач холбогдол сэдвээр,

“Хэргийн хөдөлгөөний удирлагын ойлголт” сэдвээр ДАЗБХМэргэжилтэн Г.Билгүүнбаяр,

“Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт сэдвээр” шүүгчийн туслах Ц.Сайнбат,

“Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, түүний чиг үүрэг, зорилго” сэдвээр шүүгчийн туслах Ё.Бат-Өлзий,

“Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт” сэдвээр шүүгчийн туслах Г.Анхбаяр,

“Хэргийн хөдөлгөөнийг давж заалдах шатны шүүхэд хэрэгжүүлэх нь” сэдвээр шүүгчийн туслах А.Энхбаяр,

“Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн нэгдсэн систем дэх хэргийн хөдөлөөний ойлголт” сэдвээр Мэдээллийн технологийн мэргэжилтэн Э.Батзул,

 

“Шүүхийн Мэдээлэл лавлагаан дахь хэргийн хөдөлгөөний аргачлал сэдвээр Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Анхбаяр нар тус тус хэлэлцүүлэг хийж, нийт шүүгч ажилтнууд санал бодлоо солилцож, уг хэлэлцүүлэг нэлээд өндөр ач холбогдолтой зохион байгуулагдлаа.


Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 2-р сарын 08, Пүрэв гариг, 07:40
 
Сургалт зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2018 оны 2-р сарын 07, Лхагва гариг, 01:34

Сургалт зохион байгууллаа

Тус шүүхийн Тамгын газраас 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазрын хүсэлтээр, ”Эрүүгийн хууль”-иар сургалт зохион байгуулаа.

Уг сургалтыг Шүүхийн дотоод ажил зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр, Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Шүүгчийн туслах Б.Нандинчулуун нар зохион байгуулж явууллаа.

Уг сургалтанд нийт 32 албан хаагч оролцлоо.


Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 2-р сарын 07, Лхагва гариг, 01:40
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 127-с 6

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр61
mod_vvisit_counterӨчигдөр491
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт1443
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт3068
mod_vvisit_counterЭнэ сард9982
mod_vvisit_counterӨнгөрсөн сард10684
mod_vvisit_counterНийт зочдын тоо637141

Хэн онлайн байна: 33
Таны IP хаяг: 54.224.89.34
,
Now: 2018-10-24 02:49