Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах вэ? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 06:59

Хэргийн харъяалал

Ø Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

Ø Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.

Ø Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно.

Ø Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно.

Ø Бусдын амь, бие эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч, эсхүл нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.

Ø Өөр өөр газар оршин суугаа хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчийн аль нэгний оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.

Ø Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг /ИХШХШТХ-н 135-р зүйл / иргэн , хуулийн этгээд өөрийн оршин суугаа/оршин байгаа/ газрын, эсхүл үйл тухайн явдал болсон газрын шүүхэд гаргана.

Ø Тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр

1. Нэхэмжлэлийг заавал бичгийн хэлбэрээр гаргана.

2. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа

3. Нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг оршин байгаа газар

4. Хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг оршин байгаа газар

5. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт

6. Нэхэмжлэлийн үнэ

7. Хавсаргасан баримт бичгийн жагсаалт

8. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг хавсаргана.

9. Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.

Нэхэмжлэл гаргахад анхаарах асуудлууд

1. Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй.

2. Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.

3. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй /0-7/ буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно.

 

Загвар

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум,

Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл

гаргах нь :

20… оны …сарын ..

Нэхэмжлэгч ………..…………….овогт, ……………ний ………….………

аймаг …………… …сум ………..баг ……………байр………… тоот

Утас: ………………..

Хариуцагч ………..…………….овогт, ……………ний ………….……… Говьсүмбэр аймаг …………… …сум ………..баг ……………байр………… тоот

Утас: ………………..

Нэхэмжлэлийн утга :

………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

……………………………… ……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

Нэхэмжлэлд хавсаргасан баримтын жагсаалт:

1……………………….

2……………………….

3……………………….

4……………………….

5……………………….

Нэхэмжлэл гаргасан ………………. /………………./

/ гарын үсэг / / нэр /

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 1-р сарын 06, Баасан гариг, 06:11
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр7
mod_vvisit_counterӨчигдөр698
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт4121
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1358
mod_vvisit_counterЭнэ сард5862
mod_vvisit_counterӨнгөрсөн сард12900
mod_vvisit_counterНийт зочдын тоо503285

Хэн онлайн байна: 2
Таны IP хаяг: 54.227.51.103
,
Now: 2017-12-16 01:35