Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Хагас бүтэн жилийн мэдээ - Хуудас 12 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2010 оны 6-р сарын 10, Пүрэв гариг, 07:00
Мэдээллийн индекс
Хагас бүтэн жилийн мэдээ
Хуудас 2
Хуудас 3
Хуудас 4
Хуудас 5
Хуудас 6
Хуудас 7
news
Хуудас 9
Хуудас 10
Хуудас 11
Хуудас 12
Хуудас 13
Хуудас 14
Хуудас 15
Хуудас 16
Бүх Хуудсууд

 

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН

2011 ОНД ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 2011 онд Ерөнхий шүүгч, 2 шүүгч нийт 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, шүүгчийн туслах 1 орон тоотойгоор ажиллалаа.

Нэг. Удирдлага зохион байгуулалтын талаар

Захиргааны хэргийн шүүх нь 2011 онд жил, улирлаар ажлын төлөвлөгөө гарган, төлөвлөгөөг Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн батлан ажиллаж байна. 2011 онд 35 ажил төлөвлөсөн байна.

Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар Шүүгчдийн зөвлөлгөөнийг улирал бүрийн сүүлийн сарын сүүлчийн 7 хоногийн “Лхагва” гаригт зохион байгуулж байна.

Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр бүтэн жил, улирлын төлөвлөгөөний төслийг боловсруулан шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлэн батлуулж, мөн төлөвлөгөөний биелэлтийг тооцож байна.

· 1 дүгээр улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 5 асуудал, шүүн таслах ажлаар 11, хууль сурталчлах ажлын хүрээнд 9 асуудал бүгд 25 асуудал төлөвлөснөөс 1 ажил буюу Захиргааны хэргийн шүүхийн талаархи сурталчилгааны хуудас хэвлүүлэх ажил биелэгдээгүй ба төсвийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гаргаж өгөх ёстой байсан, санхүүгийн асуудлаас биелэгдээгүй болно.

· 2 дугаар улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 7, шүүн таслах ажлаар 12, хууль сурталчлах ажлын хүрээнд 11 асуудал, бүгд 30 асуудал төлөвлөснөөс 2 асуудал биелэгдээгүй байна. Энэ хууль сурталчлах ажлын хүрээнд Аймгийн Холбооны газартай ярилцаж орон нутгийн TV сувгаар иргэдэд зориулсан видео хичээл явуулах, Мэргэжил сургалтын төвийн оюутнуудын дунд “АХА” тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн ажил санхүүгийн асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээс биелэгдээгүй байна.

· 3 дугаар улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 5, шүүн таслах ажлаар 8, хууль сурталчлах ажлын хүрээнд 5 асуудал, УДШ-ийн шалган туслах ажлын мөрөөр хийх 4 асуудал, бүгд 22 асуудал төлөвлөснөөс 21 асуудал нь биелэгдэж, үзүүлэх шүүх хуралдаан хийх 1 ажил биелэгдээгүй байна.

· 4 дүгээр улиралд удирдлага зохион байгуулалтын ажлын талаар 7 асуудал, шүүн таслах ажлаар 9, хууль сурталчлах ажлын хүрээнд 7 асуудал, УДШ-ийн шалган туслах ажлын мөрөөр хийх 4 асуудал, бүгд 27 асуудал төлөвлөснөөс Аймгийн ГХУСАЗЗ-тэй хамтран зохион байгуулах Мэргэжлийн коллежийн оюутнуудын дунд зохион байгуулах “АХА” тэмцээнийг зохион байгуулах санхүүгийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүйгээс биелэгдээгүй байна.

Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2007 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 01 дүгээр захирамжаар Захиргааны хэргийн шүүгчдийн ажил үүргийн хуваарийг баталсан ба дээрх ажил үүргийн хуваарийн биелэлтийг шүүгч нар улирал бүр хийсэн ажлаа илтгэх хуудсаар гаргаж шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

Шүүгч, шүүгчийн туслах нар нь Ерөнхий шүүгчийн захирамжаар батлагдсан “Шуурхай зөвлөлгөөн”-ийг 7 хоног бүрийн 1 дэх өдөр зохион байгуулж хэвшсэн байна.

Шуурхай зөвлөлгөөнөөр тухайн 7 хоногийн ажлын 5 өдөрт хийх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон 14 хоногт 1 удаа зохион байгуулах аймгийн Шүүхээс зохион байгуулах сургалтад оролцох, заах хичээлийн талаар бэлтгэл хангах, хууль сурталчлах ажлын хүрээнд тухайн 7 хоногт зохион байгуулах ажлын талаар төлөвлөгөө гаргаж, биелэлтийг тооцон ажиллаж байна.

Тус шүүх нь 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Захиргааны хэргийн хөдөлгөөний стандартын дагуу хөтлөгдвөл зохих 14 бүртгэлээс 13 бүртгэлийг бүртгэж байна. 2011 онд тус шүүхээс шийтгэвэрээр арга хэмжээ авагдаагүй тул шийтгэвэрийн бүртгэл бүртгэгдээгүй болно.

Шүүхээс 2011 онд 1-38 дугаар бүхий албан бичиг гарсан байх ба эдгээр албан бичиг нь бичиг хэргийн стандарт болон зөв бичгийн дүрмийн дагуу гарсан байна.

Мөн Ерөнхий шүүгчийн удирдлага зохион байгуулалттай холбоотой гарсан захирамж 6, шүүгчдийн зөвлөлгөөнөөс гарсан тогтоол 5, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамж 12, шүүхийн тогтоол 8, захиргааны хэргийг шийдвэрлээд гарсан шүүхийн шийдвэр 5 байна.

Эдгээр тогтоол, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэрүүд нь хуульд нийцсэн, бичиг хэргийн стандартын шаардлагыг хангасан байна.

Захиргааны хэргийн шүүхээс 1 дүгээр улирлын мэдээг гаргаж 2011.3.24-ны өдрийн 03/05 тоотоор, 2 дугаар улирлын мэдээг гаргаж Аймгийн шүүхийн 2011.6.20-ны өдрийн 01/32 тоотоор, 3 дугаар улирлын мэдээг гаргаж 2011.9.26-ны өдрийн 03/30 тоотоор, 4 дүгээр улирлын мэдээг гаргаж 2011.12.22-ны өдрийн 28 тоот албан бичгүүдээр Улсын Дээд шүүхийн Судалгааны төвд хүргүүлсэн байна. Хугацаа алдаж хүргүүлсэн мэдээ байхгүй болно.

Шүүгчийн туслах С.Ганбатын захиргааны хэргийн хөдөлгөөний стандартад заасан бүртгэлүүд болон стандартад заасан хугацаанд хэрхэн ажиллаж байгаад бүртгэлээр хяналт тавьж ажиллаж байна. Мөн хагас, бүтэн жилээр шалгалт хийж, шалгалтын дүнгийн талаар илтгэх хуудас бичиж, шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

2011 оны эхний хагас жилийн байдлаар шалгалтаар илэрсэн зөрчилгүй байсан. Сүүлийн хагас жилийн байдлаар шалгалт хийхээс өмнө Тамгын хэлтсийн дарга хэргийн хөдөлгөөний стандартад заасан үүргийг хэрхэн гүйцэтгэж байгаа талаар шалгалт хийж шалгалтаар илэрсэн зөрчлийг танилцуулсан ба илэрсэн зөрчлийг дахин гаргахгүй талаар шүүгч нар шүүгчийн туслахад хяналт тавьж ажиллаж байна.

Мөн 2011 онд хөтлөгдвөл зохих бүртгэлүүд бүрэн бүртгэгдсэн боловч jidge программ дээр хөтлөгдөх бүртгэлээс явуулсан бичгийн бүртгэлийг 2011 оны 2 сарын 9-нөөс хойш, ирсэн бичгийг 2011 оны 4 сарын 21-нээс хойш бүртгээгүй зөрчил гарсныг арилгуулсан болно.

Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүгчийн туслах нар нь хуульчийн багц цаг авах сургалтанд идэвхтэй оролцож багц цагаа бүгд хангасан байна. Үүнд:

- Улсын Дээд Шүүх,ШЕЗ,Хайнс Зайделийн сангаас хамтран зохион байгуулсан “Эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлага,Хууль тайлбарлах арга зүй,Гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал, Орчин үеийн Үндсэн хууль үүссэн түүх”зэрэг сэдвээр сургалт,

- Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулсан “Үндсэн хуулийн эрх зүй,,Захиргааны эрх зүй, Нэрийн үнэт цаасны арилжаан дахь хууль бус хэлцэл, түүний үр дагавар,Хандлагын ид шид ба харилцах урлаг, Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, Аж ахуйн эсрэг гэмт хэрэг” зэрэг сэдвээр 10 кредит цаг авах

- УДШ-ээс зохион байгуулсан “Зөрчлийн улмаас үүсэх үүрэг” сэдэвт сургалт

- УДШ, Хайнс Зайделийн сангаас хамтран зохион байгуулсан “Захиргааны гэрээ, ЗХХШТХ-ийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал,Захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчим,Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ЗХШ-ээс тавих хяналт” зэрэг сэдвээр 3 кредит цаг авах сургалт

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс бүсчилэн Дундговь аймагт зохион байгуулсан “ Газрын харилцаатай холбогдон үүсч буй захиргааны эрх зүйн маргаантай хэрэг, шүүхийн практик, Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан, Анхан шатны шүүхийн шийдвэр болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхаарах зүйлс, Нотлох баримтыг үнэлэх”зэрэг сэдвээр сургалтад оролцлоо.

Хоёр. Шүүн таслах ажиллагааны талаар

Захиргааны хэргийн шүүх нь 2011 онд өнгөрсөн оны 2 захиргааны хэргийн үлдэгдэлтэй байсан ба шинээр 7 нэхэмжлэл хүлээн авч, нийт 9 захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаар 5 захиргааны хэргийг шийдвэрлэсэн байна.

Үүнээс: нэхэмжлэлийн шаардлагыг хангасан – 3

нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон - 2

Мөн шүүх хуралдаанаар 2 захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаасан байна.

2011 оны 12 дугаар сарын 22-ны байдлаар захиргааны 2 хэргийн үлдэгдэлтэй байна.

2011 онд шийдвэрлэсэн 5 захиргааны хэргийг 2010 онд шийдвэрлэсэн захиргааны хэрэгтэй харьцуулахад 4 хэргээр буурсан байна.

Шүүгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны хэрэг үүсгэсэн захирамж 7, шүүгчийн захирамж 12, шүүхийн тогтоол 8, мөн үзлэг хийх, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт цуглуулахаар 11 албан бичиг, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж 6, шүүхийн шийдвэр 5 зэргийг боловсруулж гаргасан байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа захиргааны хэрэгт 8 удаа үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн, нэхэмжлэлийн

шаардлагыг тодруулах, хариуцагчийн тайлбартай холбогдуулан тодруулахаар нэхэмжлэгч, хариуцагчийг болон гэрч асууж 9 удаа тэмдэглэл тус тус хөтөлсөн байна.

Шүүгч нар захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан хойшлуулж байгаа шалтгааныг судалж, шүүх хуралдаан хойшлуулсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гаргасан шүүгчийн сонсголыг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

1 дүгээр улирлын шүүгчдийн зөвлөлгөөнөөр “ИЛК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Аймгийн Засаг дарга, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг 2 удаа хойшлуулсан тул шүүгч З.Энхтуяагийн сонсголыг авч хэлэлцсэн болно.

2011 оны 4 дүгээр улиралд шүүгч З.Энхтуяа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа “ИЛК” ХХК-ний нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 4 удаа хойшлуулсан байх ба одоогоор эцэслэн шийдвэрлэээгүй байна.

Шүүгч Э,Халиунбаяр “ИЛК” ХХК-ийн нэхэмжлэлтэй Аймгийн Засаг даргад холбогдох шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулсан байна.

Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаад шийдвэрт нь өөрчлөлт орсон, шийдвэр нь хүчингүй болсон тохиолдолд дээд шатны шүүхийн магадлал, тогтоолын дүгнэлтийн үндэслэн тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн сонсголыг шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

2011 оны 2 дугаар улирлын ажил дүгнэсэн шүүгчдийн зөвлөлгөөнөөр “ИЛК” ХХК-ний нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шийдвэр хүчингүй болсон тул тухайн хэргийг илтгэсэн шүүгч З.Энхтуяагийн сонсголыг хэлэлцүүлсэн байна.

Мөн Ерөнхий шүүгч нь хагас, бүтэн жилээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн талаар тойм бичиж, шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байгаа ба хэрэг хянан шийдвэрлэхдээ гаргасан алдаа зөрчлийг шүүгч бүрээр гаргаж 2,4 дүгээр улирлын Шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж байна.

Шүүгч нар тоймд дурьдсан алдаа зөрчлийг дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллаж байна.

Тус шүүх нь Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимаас гаргасан тойм, зөвлөмжийн биелэлтийг улирал бүрээр гарган хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой заалтуудын биелэлтийг хэрхэн биелүүлж байгааг илтгэх хуудсаар гаргаж шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцэж байна.

Шүүгч, туслах нар 2011 оны 8 дугаар сард хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа бусад шүүхийн практикийг судлахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр ажлын 5 өдөр ажиллаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа зохих мэдлэг практикийг судалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

Гурав. Хууль сурталчлах ажлын талаар

Захиргааны хэргийн шүүхээс хууль сурталчлах ажлыг жил, улирлын төлөвлөгөөндөө тусган Захиргааны хэргийн шүүхийн зорилт, онцлог, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, захиргааны байгууллага, албан тушаалтан, захиргааны акт, захиргааны хэргийн шүүхийн хэргийн оролцогчдын болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар иргэд, албан байгууллагуудад хичээл, сургалт, судалгаа, тэмцээн зохиох зэргээр зохион байгуулан ажиллаж байна.

2011 оны 1 дүгээр улиралд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумуудад зохион байгуулагдсан өдөрлөгөөр 170 шахам иргэнээс ЗХШ-ийн үйл ажиллагааны талаарх саналыг авахад иргэд ЗХШ-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл муу байгаад дүгнэлт хийж Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд төсөл бичиж иргэдэд мэдлэг өгөх зорилгоор сурталчилгааны хуудсыг хэвлүүлэн иргэд өргөнөөр цугларах газруудад нааж, мөн өдөрлөгөөр иргэдэд гарын авлага бэлтгэн тарааж байна.

Мөн Захиргааны хэргийн шүүхийн онцлогийн талаар иргэдэд мэдээлэх өгөх зорилгоор шүүгч З.Энхтуяа “Захиргааны хэргийн шүүхийн онцлог” гэсэн сэдвээр орон нутгийн сонинд мэдээлэл бичиж хэвлүүлсэн байна.

Төмөр замын Чойр зангилааны 11 аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудад ЗХШ-ийн чиг үүрэг, зорилго, тус шүүхийн үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл хийж, ажилтан, ажилчдын дунд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхийн талаар “АХА” тэмцээнийг зохион байгуулсан.

Мөн захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа эсэх талаар саналын хайрцгийг сум, баг, төрийн байгууллагад байрлуулж иргэдээс санал авах гэсэн боловч иргэд энэ тал дээр зохистой саналыг өгөөгүй байна.

Захиргааны хэргийн шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг иргэдэд сурталчлах зорилгоор “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт тэмцээнийг Баянтал, Шивээговь, Сүмбэр сумын багуудын дунд зохион байгуулахаар төсөл бичиж, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулахаар шийдвэрлэж, 2011 оны 12 дугаар сарын 13-нд Шивээговь, Баянтал сумын багуудын дунд эхний ээлжинд, 2012 оны 1 дүгээр сарын 7-нд Сүмббэр сумын багуудын дунд зохион байгуулахаар төлөвлөсөн байсан.

Гэвч Баянтал, Шивээговь сумын Засаг дарга, багийн Засаг дарга нарын идэвхгүй, хариуцлагагүй байдлаас болж 2011 оны 12 сарын 13-нд болох тэмцээнд сумаас оролцох багуудыг бэлтгэж ирээгүйгээс хойшлогдсон байгаа ба дээрх албан тушаалтангуудад хариуцлага тооцуулахаар дээд шатны Засаг даргад санал гаргасан байгаа болно.

Захиргааны хэргийн шүүхийн мэдээллийн самбарт шинээр батлагдан гарсан хуулийг болон шүүхэд нэхэмжлэл гаргах загвар, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар иргэдэд хэрэгтэй мэдээлэл, мөн шүүхийн шийдвэрийг байрлуулж байна.

Захиргааны хэргийн шүүхээс хууль сурталчлах ажлын хүрээнд шүүхээс тухайн улиралд зохион байгуулсан ажил, захиргааны хэргийг шийдвэрлэсэн байдлын талаар тойм бичиж, улирлын төлөвлөгөөний биелэлтийг тооцож гаргасны дараа шүүгчийн туслах С.Ганбат нь орон нутгийн “Боржигон нутаг” радионы “Захиргааны хэргийн шүүхийн цаг” нэвтрүүлгээр:

1дүгээр улиралд хийсэн ажлын тоймыг 2011.3.25-нд,

2 дугаар улиралд хийсэн ажлын тоймыг 2011.6.25-нд

3 дугаар улиралд хийсэн ажлын тоймыг 2011.9.28-нд,

4 дүгээр улиралд хийсэн ажлын тоймыг 2011.12.27-нд тус тус мэдээлж байна.

Говьсүмбэр аймгийн Мэдээ сонины шүүгч хариулж байна буланд шүүгч З.Энхтуяа 2 удаа, шүүгч Э.Халиунбаяр 2 удаа тус тус асуулт хариулт бэлтгэн хүргүүлсэн байна.

Захиргааны хэргийн шүүх нь 2011 онд сум, багийн өдөрлөгүүдэд нийт 10 удаа оролцож, иргэдэд зөвлөлгөө өгч, иргэдэд Захиргааны хэргийн шүүхэд хандах нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэлийн загвар зэрэг мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн 7 төрлийн гарын авлага 850 ширхгийг тараасан байна

Говьсүмбэр аймгийн Шүүхийн цахим санд тус шүүхээс Захиргааны хэргийн шүүхийн мэдээ,тайлан, Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, Захиргааны хэргийн хөдөлгөөний стандарт гэсэн буланг ажиллуулж байна.

Захиргааны хэргийн шүүх гэсэн мэдээллийн булангийн:

Мэдээ буланд тус шүүхээс 2 сар бүр тутамд шийдвэрлэсэн хэрэг болон зохион байгуулсан ажлын тойм,

Шийдвэрлэсэн хэрэг гэсэн буланд шийдвэрлэсэн хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл,

Иргэдэд зориулсан буланд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчдын эрх зүйн байдлын талаар мэдээлэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэл оруулсан.

Шүүгч хариулж байна буланд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдэх талаар асуулт хариулт бэлтгэж оруулсан.

Нэхэмжлэл гаргах эрх гэсэн буланд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар болон нэхэмжлэлийн загварыг байрлуулсан. Мөн Захиргааны хэргийн шүүхийн хэргийн оролцогчдын эрх үүргийг бэлтгэж оруулсан.

Тус шүүхээс хууль сурталчлах ажлын хүрээнд зохион байгуулсан ажлын талаарх мэдээлэл болон өдөрлөгт оролцсон, албан байгууллагуудын дунд тэмцээн зохион байгуулсан тухай бүр нь мэдээллийг шинэчлэн фото зэргийн хамт оруулж иргэдэд мэдээлж байна.

Тус шүүх нь 2011 онд 5 зорилт тавьсан ба уг зорилтын дагуу хийсэн ажлын талаар:

1.Шүүгч, ажилтнууд ёс зүйг чанд сахих, өөрсдийн мэргэжлийн боловсролын зэргээ дээшлүүлэх

Шүүгч, ажилтнууд ёс зүйг чанд сахиж аливаа сахилгын шийтгэл гаргаагүй ажиллаж байна. Шүүгч Э.Халиунбаяр нь өөрийн мэргэжлийн боловсролыг дээшлүүлэхээр Их засаг Их сургуульд магистрийн зэрэг хамгаалахаар суралцаж байна.

2. Шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулах, хэргийг шуурхай шийдвэрлэх, шүүхийн практик судалж шүүн таслах ажиллагаандаа хэрэгжүүлж, алдаа гаргахгүй ажиллах

2011 оны 8 дугаар сард шүүгч, туслах нар адил шүүхийн практикийг судлахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр ажлын 5 өдөр ажиллаж, судалсан зүйлээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

Мөн шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулах зорилгоор хүлээн авсан хэрэг маргааны талаар шүүгч нар хоорондоо санал солилцож, хэргийн түүвэр хийж, мөрдөн шалгах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

3.Шүүгчийн туслахын ажлыг сайжруулж, хяналтыг чанаржуулах

Шүүгчийн туслахын ажлыг сайжруулах тал дээр шүүгч нар хангалтгүй ажиллаж байгаагаас шүүгчийн туслах нь бүртгэл дутуу хөтлөх зөрчил шалгалтаар илэрсээр байна. Иймээс 2012 онд хяналтыг сайжруулж ажиллах болно.

4.Захиргааны хэргийн шүүхийн зорилго, чиг үүрэг, захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан акт буюу шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломж зэргийг иргэд, байгууллага, албан тушаалтанд сурталчлах ажлыг улам боловсронгуй болгох, үр дүнг тооцож байх

Энэ дэвшүүлсэн зорилтын хүрээнд Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд төсөл бичиж батлуулан захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжийг сурталчлах зорилгоор 180000 төгрөгийн үнэтэй, Захиргааны хэргийн шүүхийн зорилго, ЗХШ-д нэхэмжлэл гаргах эрх нээгдэх, ЗХШ-ийн хэргийн оролцогчид, тэдгээрийн эрх үүрэг, ЗХШүүх нь таны эрхийг хамгаална, нэхэмжлэл гаргах болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зэрэг 5 сэдвээр сурталчилгааны хуудсыг 50 ширхэгийг хэвлүүлсэн.

Мөн ЗХШ-ийг сурталчлах ажиллагаанд хэрэглэхээр 2.5х3.5 хэмжээтэй ЗХШ-ийг сурталчилсан аносыг 40000 төгрөгөөр хэвлүүлж, уг аносыг баг, сумын өдөрлөг, шүүхийн нээлттэй хаалганы өдөрлөг, тэмцээн уралдаан болох үед хэрэглэж байна.

5. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар сурталчлах, иргэдэд тайлбарлан таниулах ажлыг байнга зохион байгуулах

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг иргэдэд сурталчлах зорилгоор 2011 онд иргэдэд тараах гарын авлагыг шинэчилэн бэлтгэж 7 төрлийн гарын авлагыг бэлтгэж хэвлүүлэн өдөрлөгөөр иргэдэд тарааж байна.

Сурталчилгааны хуудсыг Хонхор,Дэнжийн гэрлийн шонд байрлуулсан сурталчилгааны самбарт байрлуулсан.

Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Баянтал сумын 2 баг, Сүмбэр сумын 6 баг, Шивээговь сумын 2 багуудын дунд” Захиргааны хэрэг хянан шүийдвэрлэх тухай хуулийг хэн сайн мэдэх вэ” сэдвт тэмцээнийг багуудын иргэдийг оролцуулан зохион байгуулахаар удирдамж гарган багуудад хүргүүлээд байна.

Төмөр замын 11 аж ахуйн нэгж байгууллагуудын дунд Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, ажилтнуудын дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулсан.

 

 


 

 

2011 ОНЫ 3 ДУГААР УЛИРАЛД ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ

1. 1. Тус шүүх нь 3 дугаар улиралд 3 нэхэмжлэл хүлээн авч, иргэн Д.Содномын нэхэмжлэлтэй Сүмбэр сумын Засаг Даргад холбогдох захирамж хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2011.07.21-ний өдрийн 04 тоот шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сүмбэр сумын Засаг даргын Засаг даргын 2011 оны А/73 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Мөн Улаанбаатар хотын “ИЛК” ХХК-ны нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүссэн 2 нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

2. 2. Шүүгч Э.Халиунбаяр, З.Энхтуяа, шүүгчийн туслах С.Ганбат нар нь 2011.08.22-ноос 2011.08.26-ны хооронд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр ажлын 5 өдөр ажиллаж тус шүүхийн туршлагыг судалж, тус шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэг, маргаантай танилцсан байна.

3. 3. 2011 оны 3 дүгээр сарын 23-нд “Шүүхийн нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг аймаг, сум дундын шүүх, тамгын хэлтэстэй хамтран зохион байгуулж 6 иргэнд хууль эрх зүйн зөвлөгөө өгч, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох зорилгоор бэлтгэсэн 120 ширхэг гарын авлагыг иргэдэд тарааж, 8 иргэнээс санал асуулгын хуудсаар санал авсан байна.

4. 4. УБТЗ-ын Чойр зангилааны албан хаагч, ажилчдын дунд Захиргааны хэргийн шүүх болон шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа хэргийн талаар мэдээл өгч, албан хаагч, ажилчдын дунд эрх зүйн мэдлэгээр “АХА” тэмцээн зохион байгуулав.

Мөн иргэлийн сонирхсон асуултанд хариулж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор бэлтгэсэн 100 ширхэг гарын авлага тараав.

5. 5. Говьсүмбэр аймгийн шүүх цахим хуудастай болсонтой холбогдуулан Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, нэхэмжлэлийн загвар зэргийг боловсруулан байрлуулав.

6. 6. Орон нутгийн FM радиогоор 2011 оны 10 сарын 04-ний өдөр Захиргааны хэргийн шүүхээс 2011 оны 3 дугаар улиралд хийсэн ажлын тоймоор шүүгчийн туслах С.Ганбат мэдээлэл хийв.

 

  • Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны эхний хагас жилийн мэдээлэл

Захиргааны хэргийн шүүх эхний хагас жилийн байдлаар 6 /тайлангийн үеийн эхний үлдэгдэлтэй хамт/ хэрэг, нэхэмжлэл хүлээн аваад байна.

Шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн 2 захиргааны хэргийн 1 хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 1 захиргааны хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

1 хэргийг шүүх бүрэлдэхүүнээр,1 хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн ба тайлангийн үеийн үлдэгдэл 4 захиргааны хэрэг байна.

 


*********              **********                    *********                 ********

 


  • Захиргааний хэргийн шүүхээс 2011 оны 5,6 дүгээр сард хийсэн ажлын тойм

1. Тус шүүх 2011 оны 5,6 дугаар саруудад 4 нэхэмжлэл хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

2. Шүүгч Э.Халиунбаяр 2001 оны 5 дугаар сарын 23-нд Нийгмийн даатгалын багц хууль, Захиргааны хэрэг шийдвэрлэх тухай хуулиар 2 цагийн сургалт зохион байгуулсан.

3. Захиргааны хэргийн шүүхээс санаачлан 2011 оны 06 сарын 3-ны өдөр Аймаг, захиргаа, сум дундын шүүхийн бүх шүүгч, шүүгчийн туслах, ажилтнуудын дунд Кофе конференцийг "Шүүхийн хэтийн ирээдүйг нэгтгэн зохицуулах суурь хуулиудыг боловсруулахад оруулах Таны санал" сэдвээр зохион байгуулав.

4. Захиргааны хэргийн шүүгч, ажилтнуудын говийн бүсийн сургалтыг орон нутагтаа 2011 оны 06 сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж сургалтанд шүүгч, ажилтнуудад идэвхтэй, амжилттай оролцов.

5. 2011 оны 5,6 дугаар сард шүүгч Э.Халиунбаяр "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга, журам" сэдвээр, шүүгч З.Энхтуяа "ЗХШ-ийн шийдвэр боловсруулах талаар УДШ-ийн тогтоол, зөвлөмжөөр", "Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааны дэг, нийтлэг журам" сэдвээр тус тус дотоодын сургалтыг зохион байгуулав.

6. Тус шүүхээс Сүмбэр сумын УБТЗ-ын Чойр зангилаатай хамтран гаргасан төлөвлөгөөний  зангилааны дагуу 2011 оны 06 дугаар 6 дугаар сарын 27-ний өдөр тус зангилааны харъяа 11 аж ахуйн нэгж байгууллагуудын дунд "Захиргааны хэргийн шүүхийн онцлог, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэсэн сэдвээр 1 өдрийн сургалтыг зохион байгуулав.

7. Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг зарлан хуралдуулж тус шүүхээс 2011 оны 2 дугаар улиралд хийсэн ажлын тайланг хэлэлцүүлж, 3 дугаар улиралд хийх ажлын төлөвлөгөөг батлан гаргав.


*********              **********                    *********                 ********


  • Захиргааний хэргийн шүүхээс 2011 оны 3,4 дүгээр сард хийсэн ажлын тойм

1.Тус шүүх нь “ИЛК” ХХКомпаний нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар 2011 оны 3 сарын 29-ний өдөр шийдвэрлэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Баянтал, Шивээговь, Сүмбэр сумуудад 2011 оны 3 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд “Иргэдтэй ажиллах нээлттэй өдөрлөгт”-т орлцож иргэдээс Захиргааны хэргийн шүүхийн талаар саналын хуудас авч, мөн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, тэдэнд мэдлэг өгөх зорилгоор бэлтгэсэн 350 ширхэг гарын авлагыг иргэдэд тараасан.

3.Захиргааны хэргийн шүүхээс санаачлан 2011 оны 3 дугаар сарын 23-н бүх шүүгч, шүүгчийн туслах, ажилтнуудын дунд Кофе конференцийг “Шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч” сэдвээрл зохион байгуулж, уг конференцид оролцогчдод “Шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөө”, “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”, “МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл”, “Шинэ шүүх, шинэчлэгдсэн шүүгч” эрх зүйн соёлын аяны хөтөлбөр зэргээр гарын авлага товхимол бэлтгэж тараав.

4.Тус аймгийн төвд байрлах захиргааны байгууллагуудтай хамтран “захиргааны байгууллага, албан тушаалтан нь иргэн таны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан эсэх” талаар санал хүсэлтийн хайрцгийг байгууллага бүр дээр 14 хоногоор аялуулан ажиллуулж байна.

5.Тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах нар нь эрүүгийн эрх зүйн чиглэлээр кредит цаг олгох сургалтанд 2011.03.18-2011.03.20-ны өдрүүдэд оролцов.

6.Захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнийг зарлан хуралдуулж тус шүүхээс 2011 оны 1 дүгээр улиралд хийсэн ажлын тайланг хэлэлцүүлж, 2 дугаар улиралд хийх ажлын төлөвлөгөөг батлан гаргав.

7. 2011 оны 3, 4 дүгээр сард шүүгч Э.Халиунбаяр “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авах”, “Захиргааны хууль бус актын тухай” сэдвээр, шүүгч З.Энхтуяа “Баримт бичгийн стандартад тавигдах шаардлага”, “Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр тус тус дотоодын сургалтыг зохион байгуулав.

8. Тус шүүхээс Шивээговь сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр сумын аж ахуй нэгж байгууллагуудын дунд “Хуулиа мэдье, хуулиа дээдлье” сэдэвд АСТэмцээнийг зохион байгуулж, тэргүүн байрыг сумын сургуулийн “Тэмцэл” баг эзлэв.

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ




Сүүлд шинэчлэгдсэн: 2016 оны 11-р сарын 22, Мягмар гариг, 04:06
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр21
mod_vvisit_counterӨчигдөр120
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт382
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт540
mod_vvisit_counterЭнэ сард3018
mod_vvisit_counterӨнгөрсөн сард12865
mod_vvisit_counterНийт зочдын тоо673248

Хэн онлайн байна: 6
Таны IP хаяг: 10.3.100.98
,
Now: 2019-01-23 03:55