Нэгдсэн портал cистем

Баннер

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

Баннер

Эвлэрүүлэн зуучлалын хууль

Баннер

Хуулийн нэгдсэн сан

Баннер

Иргэдэд зориулсан мэдээлэл

Сургалт, судалгаа

Зөвлөмж

Баннер
Эрхэм хэрэглэгч Та манай сайтыг алдаагүй зөв үзье гэвэл Mozilla Firefox тохиромжтой. Хэрвээ татаж авах бол дээрх зурган дээр дарна уу.

Цаг агаар

Хэрэглэгчийн булан



Валютын ханш




Үзэсгэлэнт байгал PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2014 оны 6-р сарын 16, Даваа гариг, 04:13

Чойрын Богд уул, түүний орчмын дурсгалт газрууд
Чойрын Богд уулыг 1997 онд орон нутгийн тусгай хамгаалалтанд, УИХ-ын 2011 оны 01 сарын 20-ны өдрийн 04-р тогтоолоор байгаль орчны тэнцлийг хангах, унаган төрхийг хадгалах, хамгаалах болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтанд авсан. Одоогоор тус ууланд 150 гаруй аргаль хонь нутагшиж байна.
Тус хайрхан нь өвөрмөц тогтоцтой хад чулуу элбэгтэй, хойд талаар нь хүн, амьтан ундаалдаг Уулзварын гол урсдаг.Ховор ургамал, аргаль, янгир, чоно, үнэг, туулай, цармын бүргэд, идлэг шонхор зэрэг ан амьтан элбэгтэй.
Чойрын Богд уулын орчимд Дагвасүндэл бурхан, Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь, Цагаан дарь эх бурхан, Хүүхдийн овоо зэрэг олон түүх соёлын дурсгалт газрууд бий.

 

 

Цоорхойн рашаан: Чойрын Богд уулаас баруун зүгт 6 орчим км-т байгалийн сонин тогтоцтой, хавцал хадан завсар Хүний дотор эрхтэнд сайн Цоорхойн рашаан байдаг. Уг рашаан нь өвөл, зунгуй урсан гарч байдаг ба дээрээс нь тонгойж өндөр дуугаар хашгирахад тэрүүхэндээ элстэй, юутай хээтэйгээ оргилж эхэлдэг. Уг рашааныг 1997 онд Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан.

Зүүн Жанжин Чойрын хийдийн туурь
Түшээт ханы Боржигин хошуунд буддын олон арван хийд жас байсны нэг нь энэхүү хийд юм. Зүүн жанжин Чойрын /Балдандашгомлин/ хийдийг 1779 онд Боржигин цэцэн вангийн хошууны дөрөв дэх Засаг Бэйл В.Дагдандоржийн хошуу захирч байх үед одоогийн Говьсүмбэр аймгийн нутагт Оцол Сансар уулын баруун энгэр Марцын хоолой гэдэг газарт «Балдандашгомлин» нэртэйгээр гол Чойр Жүд мамба, Дүйнхор зэрэг 5-7 дацантай 1500 орчим ламтай байгуулагдан бурхны ном буяны үйлээ таслалгүй явуулсаар 1938 оны их хэлмэгдүүлэлтээр устан одоо зөвхөн хийдийн туурь л үлдсэн байдаг.
Баруун Чойр /Жанчивдэчилэн/ нь одоогийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутаг Мушгиа зандан гэдэг газар төвлөрсөн халхын томоохон хийдүүд байжээ. Хоёр Чойрын хийдээс буддын гүн ухаан, яруу найраг орчуулан зурхайн ухаанд үлэмж мэргэшсэн олон арван зохиол бүтээл туурвиж 1-3 боть сүмбэм бичсэн мэргэд олон төрж гарчээ.
Зүүн Баруун Чойр нь Майдар эргэх, Дүйнхор, Цахар гэдэг цамтай байсан гэдэг.Эдгээр хийд нь гар урлал, худалдаа, соёлын төв байсаар 1938 онд устжээ.Баруун Чойрын хийдийн ловон багш гэж олноо алдаршсан Агваанданзанням нэг боть 50 гаруй номыг төвд хэл дээр зохиосон байдаг.Зүүн Чойрын тав дахь хамба «Лам эрдэнэ» хэмээн алдаршсан Гончигдамбил үлэмж увидас чадвартай нэгэн байсан ба өөрийгөө бурханчилж зурсан зураг нь өөрийнх нь шатсан гэрийн буурин дээрээс олдсон ба огтхон ч сэв суулгүй зүгээр гарч ирсэн ба одоо Гандантэгчилэн хийдэд байдаг байна.1993 онд улсын хамгаалалтанд авчээ.
Эрчүүдийн шүтээн, цог хийморийн билэгдэл Дагвасүндэл бурхан, урт наслуулахыг ерөөлт бурхан Цагаан дарь эх, хүүхдэд ээлтэй хэмээн шүтэгч Хүүхдийн овоо нь аливаад тэгш дүүрэн гэр бүлийг баттай амар амгалан оршоох хийгээд хүүхдийн эрүүл мэндэд үлэмжийн өршөөлтэйн дээр айлын ганц хүүхдийн амь болоод хийморь сүлдийг тунгалаг өргөх тусыг агуулдаг хэмээн шүтсээр иржээ. Энэ гурвалыг сүсэглээд дээрх газруудаар мөргөж хүндэтгээд ирэхэд аравнай шүншиг адис жанлав тэгширч лус аргадах тэнгэрлэг шүтээний авралд багтаад ирдэг гэсэн домог яриа байдаг.

 


Дагвасүндэл бурхан
Хийдэд гарсан халуун хижиг өвчнөөр олон банди нар өвдөж, хоногт хэдэн арваараа үхэж “Дөрвөн мааньт” гэдэг газарт ачин оршуулж байх үед Сансарын хадны Дарьмаа бүсгүйн ганц хүү хийдэд шавилан сууж байв.Энэ үед хийдийн гол хаалгыг чиглүүлэн Дарь эх бурхныг бүтээн олон лам нарын амийг хэлтрүүлсэн бурханчид баярласан Дарьмаа хүүхэн ганц хүүгээ шавь оруулан хожим бурханчийг өндөр наслаад өөд болоход нь хуврага хүүгээ дагуулан Оцол богд уулын оргилд авирч хүрээд зүрхэн улаан хадны энгэрт Дарь эх бурхны өөдөөс харуулан Сүндэл бурхныг сийлж бүтээлгэжээ.
Уг бурхан нь догшин дүрээрээ муу муухайг үлдэн хөөж, сайн цагийг авчрах билэгдэл ба дүрэлзсэн галын эрчилсэн шуурган дундаас догшин дүрт сүндэл бурхан алс тэртээд цав цагаанаар цайвалзан үзэгдэх Цагаан Дарь эхийг эгцлэн харуулж дүрслэн бүтээсэн байна.Ийнхүү Дагвасүндэл бурхан, Дарь эх хоёр байгаль эхийн барьсан байц хад зүрхэн халил дээр барилдлага болон мөнхөрсөн түүхтэй.
Дагвасүндэл бурхан бүтээгчийн уран гар цаасан дээр биш хадан дээр гал амилуулж догшин нүүрний аймшигт харц чөтгөр шулмасыг үлдэн хөөх сайн цагийг бэлэгдэн өгүүлжээ.
Эдүүгээ энэ бурханыг нутгийн ардууд “эрэгтэй хүн тахин шүтдэг” хэмээн дээдлэн шүтэж энэ бурханд эр хүн айл гэрийн ноён нуруугаа даатган залбирч шүтэж ирсэн билээ.
Дагвасүндэл гэдэг нь нийлмэл бурхан бөгөөд Боржигин Сэцэн вангийн хошууны ноён Цэвдэнгийн үеэс шүтэж ирсэн шүтээн ба уг бурхны нэр нь Даа чаг сүн сон юм.Энэ нь Дамдин Чагдар Чунт гэсэн бурхдын нийлбэр гэсэн үг юм.Өөрөөр хэлбэл Очирваань бурхны орой дээр Хаянхирваа бурхны титэм болох морины дүрс байх бөгөөд түүний дээр Чунт бурхны бэлгэдэл хангарьд шувуу байрладаг юм.Бурхны тарни нь УМ БАЗАР ВААНИ ХАЯНХЯРВАА ГАРУНА ХУМ ПАД гэх бөгөөд энэ тарнийг уг бурхны доор бичжээ.Хэмжээ нь 220 см, 165 см хэмжээтэй, зураасны өргөн нь 15-50 мм юм.

 

Цагаан дарь эх
Боржигин нутгийн Зүүн жанжин Чойрын хийдийн Цогчин дугана байсан газраас холгүй арын Цагаан Дарь эх хэмээх хадны бурхан бий. Энэхүү бурхныг маш эртний галбын барзгар боржин чулуун хадны элгэн биеэс ургуулах мэт товойлгон долоон тохой хагас /нэг тохой нь 32 см/ өндрөөшөө талбайд товойлгож сийлсэн нь бусдаас ялгагдах ур хийц юм.
1828 онд Зүүн Чойрын хийдийн орчимд хэжиг өвчин дэлгэрч лам хар олон хүний аминд хүрсэн гэдэг.Иймд энэ өвчнийг дарах арга хайсан нутгийн ардууд урт наслуулахын ерөөлт бурхан Цагаан Дарь эхийг Чойр дацангийн дуганы гол хаалга чиглүүлж уран бурханчаар бүтээлгэвэл дарагдана гэснээр уул хадаар хэрэн хэсэж бурхан бүтээж явдаг нэгэн бурханч ламыг залж энэхүү бурхныг хийдийн гол дуганыг чиглэн байрлах боржин хадан дээр бүтээлгэсэнд халуун хэжиг өвчин дарагдсан гэдэг.
1938 онд Дарь Эх нэгэн зуун арван насан дээрээ зул хүж, хадаг мандалаа хураалгаж, тахилч лам нь яаманд баривчлагдаад таалал төгссөн юм байна.Ингээд л Арын Цагаан Дарь Эх маань хэлмэгдэгсэдийн хар нутаг сахин, үнсэнд хаягдсан шалз шиг үлээх салхины аман дээр өнгө будаг нь холцорч, мөнх бамбарын зул нь бөхжээ.
Хүслийн хад: Цагаан дарь эх бурханы арын хананд орших бөгөөд хаданд дунд яг хүний толгой багтах нүхийг зориуд хүмүүс гаргасан юм шиг байдгаараа нэдээд өвөрмөц дурсгал юм. Уг хадны нүхэнд нь толгойгоо шургуулан нэг л хүслээ шивнэвэл хүсэл нь биелдэг гэж нутгийн ардууд үздэг байна.


Цагаан дарь эх бурхны тайлбар: Дороосоо дээшээ үелэн давхарлаж ургаж байгаа лянхуа цэцгийн хавтгай хавчин дэлбээгээр эргэн тойрон битүү чимэглэсэн том дугуй суудал дээр хоёр хөлөө нэлээд лав зөрүүлэн иоги суудлаар завилан сууж, энэрэл хайрын харцаар үзэгчид рүү харж байгаа үзэсгэлэн төгөлдөр залуухан бүсгүй аливаа үзсэн хүний сэтгэлийг ариусгаж байдаг. Ухаалаг тэнүүн магнай дээр нь саран хөмсөг зурайж, арвай нуман хэлбэр хосолсон алаг нүд нь ялимгүй дуниартан бодлогоширч, торгомсог нимгэн нөмрөг өмсгөлийн цаанаас хоёр хөх нь товойн гэрэлтэж, бие галбир цэгц шулуун, бэлхүүсээрээ уран нарийн, үе мөч нь урсгал зөөлөн, гар хуруу нь уян налархай, бие эрхтний хэмжээ харьцаа гайхамшигтай яруу төгөлдөр билээ. Занабазарын бүтээсэн Цагаан Дарь эх бол салхинаас өөр юу ч хүрээгүй цэвэр ичимтгий монгол охидын сонгодог дүр. Тэрээр Ногоон Дарь эхийн мөрөн дээр цогцлон, цомирлогоо бүрэн гүйцэт нээсэн цэцгээр түүний нас, бие жигдэрснийг билэгдэн харуулсан бол Цагаан Дарь эх бүтээлдээ нүүр, биеийн хэлбэр тогтож хараахан гүйцээгүй, гар хуруу нь хүүхдээрээ, булбурайхан, үзэсгэлэн төгөлдөр шинж төрх нь бүрэлдэж явааг мөрөн дээр нь дөнгөж нүдлэн, цомирлогоо нээж байгаа цэцгээр адилтгаж дүрслэн үзүүлсэн байдаг байна. Цагаан дарь эхийг ёсчлон шүтвээс элдэв аюул зовлон өвчин зэтгэр, үл зохилдохын шалтгаан бүхнийг амирлуулж, аз жаргал, нас буян арвиждаг хэмээн шүтдэг байна.
“Цагаан Дарь эх” бурханд мөргөх зан үйл: Тус бурханд мөргөхдөө зүүн өвдөг тушаа нь сөгдөж мөргөөд: “Ум дари дүд дари дүри ма ма аюур бүнья зина бусдэм гүрү сууха” гэж 3-21 удаа уншиж арц хүж, идээ тахилаа тавьж дарь эхээ бүтэн тойрч мөргөдөг байна. /Цагаан дарь эх бурхны зурхан тарни/
Мөргөсний дараа: “Арын Цагаан дарь эх, Эзэн сүлд, Оцол Гурван Сансар, Сүмбэр уул усны эзэн Дагвасүндэл, Цамбагарав минь”, гэж юу санасан есөн хүслээ хэлж залбираад надыг болон бид бүгдийг дээрээс минь тэтгэж, урьдаас минь угтаж, араас минь дагаж, санасан санаа, үйл хэргийг минь идээ мэт арвин, сүү мэт цагаанаар, ширхэгчлэн бүтээж хайрла” гэж айраг, тараг, сүүгээ уулын зүгтээ өргөдөг байна.


Хүүхдийн овоо
Анх нутгийн ардууд энэхүү овоог цагаан овоо гэж нэрлэдэг байснаа хожим нь Хүүхдийн овоо гэж нэрлэж тахин шүтэж ирсэн.Овооны тахилга хийж хүүхдүүд уралдуулан хувь өгдөг байжээ. Одоо цагт хүмүүс чулуун тоглоомын гэр дугуйлан барьж шүтсээр байна. Энэ нь хүүхдүүдэд болон түүний дотроос айлын ганц хүүд маш сайн гэж хэлэлцдэг.
Иймд эцэг эхчүүд үр хүүхдээ аз жаргалтай амьдруулах, буян заяаг нь даатгаж сүслэн залбирдаг байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 4-р сарын 14, Мягмар гариг, 05:46
 

Тунхаг

Зурган дээр дарж үзнэ үү
Текстээр үзэх бол ЭНД
дарна уу.

Цахим сан

Баннер

Шинээр гарсан дүрэм, журмууд

Баннер

Файл шэйр

Баннер

Сонгон шалгаруулалтын зар

Баннер

Санал асуулга

Та Шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?
 

Цаг хугацаа

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр8
mod_vvisit_counterӨчигдөр698
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт4122
mod_vvisit_counterӨнгөрсөн долоо хоногт1358
mod_vvisit_counterЭнэ сард5863
mod_vvisit_counterӨнгөрсөн сард12900
mod_vvisit_counterНийт зочдын тоо503286

Хэн онлайн байна: 3
Таны IP хаяг: 54.227.51.103
,
Now: 2017-12-16 01:36