Сургалт зохион байгууллаа Хэвлэх
Бичсэн Administrator   
2018 оны 4-р сарын 12, Пүрэв гариг, 00:35

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Бүсгүйчүүд дэм дэмэндээ” сарын аян зохион байгуулсан ба уг аяны хүрээнд өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, амжиргаанд нь бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах хүсэлтийг ирүүлсний дагуу 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Нээлттэй хорих-425 дугаар ангитай хамтран сургалт зохион байгууллаа.

Уг аяны хүрээнд тус шүүхийн Дотоод ажил, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Билгүүнбаяр “Шүүхэд мэдүүлэх эрх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоход анхаарах асуудал” сэдвээр нийт 21 иргэнд сургалт хийж, зөвлөгөө өгч ажиллаа.

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 4-р сарын 12, Пүрэв гариг, 00:48